Ж.Ганбаатар: Төрийн албан хаагчдын тоо дэлхийн дунджаас 1 дахин илүү байна
Өнөөдөр /2019.01.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар байр сууриа илэрхийллээ.
Ж.Ганбаатар:
Хууль хэлэлцэх үед би төрийн алба данхар байгаа талаар санал гаргаж байсан. 10 жил төгсөж байгаа хүүхдүүд инженер буюу бүтээлч мэргэжил сонирхдог болсон байна. Төрийн алба руу орох сонирхол багассан гэж харж байна.
240 мянган хүнийг татвар төлөгч нар цалинжуулж байна. Энэ тоо өөрөө дэлхийн дунджаас 1 дахин илүү байна. Хөдөлмөрийн насны иргэдийн тоотой харьцуулахад 20 хувь болж байна. Хууль л энэ тоог тогтоон барих ёстой. 1 хүний хийх ажлыг төрийн албаны 5 хүн хийж байна гэж их ярьж байна. Төрийн албаны зөвлөлөөс яаж цомхон болгох вэ гэж асуумаар байна. Надад бичгээр хариуг өгөөрэй.