2019.01.22

УИХ-ын даргыг огцруулах саналтай гишүүдийн гарын үгсийг цуглуулж эхэллээ

УИХ-ын даргыг албан тушаалаасаа огцрохыг шаардаад буй УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд УИХ-ын даргыг огцрохыг шаардсан албан бичигт 30 мянга гаруй иргэн гарын үсэг зурсан. Талбай дээр мөн 300 гаруй хүн эсэргүүцлийн суулт хийж байна. Өнөөдөр 30 мянга гаруй хүний гарын үсэгтэй шаардлагыг УИХ-ын даргад гардуулж өгнө хэмээсэн юм.