
2018.12.10
Аль ч эмнэлэг жирэмсэн эмэгтэйд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр үйлчилхийг даалгав
Өнгөрөгч долоо хоногт ЭХЭМҮТ-д амаржихаар ирсэн эмэгтэй төрөх тасгаа хайн явсаар -30 градусын хүйтэнд тус эмнэлгийн хашаанд хүүхдээ төрүүлсэн явдал олныг цочирдуулсан билээ.
Үүнтэй холбоотойгоор ЭХЭМҮТ-ын захирал Ш.Энхтөр ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн бол Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ, аймгуудын нэгдсэн эмнэлэгийн захирал, дарга нарт албан даалгавар өгсөн байна.
Үүнд аль ч эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, харъяалал харгалзахгүйгээр тусламжийг үзүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээг авахыг тусгажээ. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын гадна ба дотор хаягжилтыг өдөр ба шөнийн аль ч цагт иргэдэд ойлгомжтой болгохыг чиглэл болгосон байна.