2018.11.13

2 дүүргийг хувааж 4 дүүрэг болгох эсэхийг УИХ-аар эцэслэн шийднэ

НИТХ-аар Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн 2 дүүргийг хуваахыг судлах санал дэмжигджээ. Гэхдээ дүүргийг хуваах эсэхийг Засгийн газар санал гаргаж, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Дээрх 2 дүүрэг Монгол Улсын хүн амын 20 хувийг эзэлж байгаа учраас төрийн үйлчилгээг авах боломжийг нэмэгдүүлэх үүднээс хуваах ёстой гэж үзэж байгаа юм. Гэхдээ дүүрэг хуваах асуудлыг дүүргийн удирдлагууд өөрөө тайлбарлаж байна. Товчхондоо дүүрэг хувааснаар гарах үр дүн иргэнд үр өгөөжтэй байх ёстой гэж үзэж байна. Хэрвээ иргэд төрийн үйлчилгээ авах байдал сайжрахгүй бол заавал хуваах шаардлагагүй гэж тайлбарлалаа. 

СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн: 2 дүүрэгт хуваагдаад, нэг хүний бичиг баримт шилжээд өөр газар очъё гэж бодоход маргааш нь тэр хүний амьдралд юу өөрчлөгдөх вэ? Энэ сайжрахгүй бол бид дүүрэг хуваах хэрэггүй. Үүний сайжруулахын тулд тухайн иргэнд ойрхон эмнэлэг, хороо, захиргаа байх хэрэгтэй. Ийм л өөрчлөлтийг иргэнд өгөхгүй бол дүүрэг хуваах эцсийн шаардлага байхгүй.