2018.10.23

Баянхошуу хайрханы хилийн цэсийг шинэчлэн тогтоолоо

Сонгинохайрхан дүүргийн ИТХ ээлжит 6 дугаар хуралдаанаа өчигдөр /2018.10.22/ хийлээ. Тус хуралдаанаар үндсэн 8 асуудал хэлэлцсэн байна. 

Энэ хурлаар СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчид хяналт, шалгалтын үйл ажиллагааны журам, газар зохион байгуулатын энэ оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтылн ажлын жагсаалтын шинэчлэх, батлах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Баянхошуу уул хайрханы хилийн цэст өөрчлөлт оруулахаар болжээ. 

СХД-ийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг: Бид тахин шүтдэг уулан дээрээ гарч, амьдарч болохгй. СХД-ийн бэл дээр 80 гаруй өрх буусан тохиолдол байсан. Үүнийг өнөөдөр цэгцэлж, хилийнхээ цэсийг өөрчлөлт оруулж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж байна.