63 жилийн өмнө баригдсан 55-р цэцэрлэгийг шинээр барина
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд байрлах 240 хүүхдийн ортой 55-р цэцэрлэг нь анх 1956 онд баригдаж ашиглалтанд орсоноосоо хойш нэг ч удаагийн томоохон засвар хийгдэлгүй өдийг хүрчээ. Улмаар цаг хугацааны явцад элэгдэж сүүлийн жилүүдэд хүүхэд хүлээж авахад эрсдэлтэй, чанарын болоод эрүүл ахуйн шаардлага хангахгүй болоод байсан юм.
Сонгууль бүрээр уг хорооноос сонгогдсон гишүүд тус цэцэрлэгийн барилгын ажлыг засварлаж шинэчилж өгнө гэж амласаар Улсын их хуралд сонгогддог ч 2016 оныг хүртэл амласандаа хүрсэн гишүүн харамсалтай нь гарсангүй. Харин 2016 оны УИХ-ын сонгуулиас тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал 2018 оны улсын төсөвт тус цэцэрлэгийн барилгын шинэчлэлийн ажлын төсвийг суулгуулж чадсанаар тус хорооны хүүхдүүд ирэх жил шинэхэн цэцэрлэгээ хүлээж авах боломжтой боллоо.
Өмнөх барилгыг нураах ажил ердөө 7 хоногийн өмнө эхэлсэн ч өнөөдөр гэхэд хуучин барилгыг нураагаад зогсохгүй газар шорооны ажлаа эхлүүлээд чамгүй хурдтай ажиллажээ. Шав тавих ёслолын ажиллагааны үеэр СХД-ийн 18-р хорооны иргэдийн төлөөлөл 1956 онд баригдсан, чанарын шаардлага хангахгүй болсон цэцэрлэгийг шинэчлэн бариулж, хүүхэд багачуудыг нь эрүүл сайхан орчинд хүмүүжүүлэх боломжийг олгож байгаа УИХ-ын гишүүн Н.Учралд туйлаас их баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал хэдхэн хоногийн өмнө өөрийн тойргийн 23-р хороонд тус хорооны анхны ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлын шавыг тавьсан талаар бид мэдээллэсэн.
Үүнээс харахад УИХ-ын гишүүн Н.Учрал 2016 оны сонгуульд дэвшихдээ амлаж байсан амлалтаа хэрэгжүүлэн өөрийн тойрогтоо шинэ шинэ бүтээн байгуулалтыг бий болгосоор байна.