2018.09.26
Ногоон паспорт аян Сэлэнгэ, Дархан, Баянхонгор, Говь-Алтай аймгуудад хэрэгжлээ
БОАЖ-ын сайд Н. Цэрэнбатын санаачилсан өсвөрийн байгаль хамгаалах элч бэлтгэх "Ногоон паспорт" аян улс даяар амжилттай хэрэгжиж эхлээд байгаа билээ.
“Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны хүрээнд ногоон паспорт сурталчлах, танилцуулах, сурагчдад тараах, мөн хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг ерөнхий боловсролын сургуулиудад байрлуулах ажлыг Улсын хэмжээнд энэ сарын 20-оос ирэх сарын 03-ны хооронд зохион байгуулж байна. Одоогоор Баянхонгор аймгийн 1500 ахлах ангийн сурагч, Дархан-Уул аймгийн 10 сургуулийн 500 гаруй сурагчдад ногоон паспорт тарааж, байгалиа хамгаалах сургалтанд хамруулаад байгаа аж.
Мөн тус аянд Сэлэнгэ, Говь-Алтай аймгийн сурагчид нэгджээ.