УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжит бус чуулган хуралдуулахыг дахин шаардлаа
2018.09.13

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжит бус чуулган хуралдуулахыг дахин шаардлаа

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай шаардлага Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд шаардлага хүргүүллээ.

Тэрбээр албан шаардлагадаа “Нэр бүхий 26 гишүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналаа УИХ-д хүргүүлээд  хоёрын сарын хугацаа өнгөрч байна.  Харамсалтай нь Хууль зүйн байнгын хороо хуралдааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах чиг үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа учраас хуралдаан хойшилсон болно. Тиймээс  байнгын хорооны  хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг танаас шаардаж байна” гэсэн байна.