“ИХ ЗАСАГ” ОУИС блокчейн технологийг нэвтрүүлсэн АНХНЫ их сургууль боллоо
2018.07.06

“ИХ ЗАСАГ” ОУИС блокчейн технологийг нэвтрүүлсэн АНХНЫ их сургууль боллоо

Өнөөдөр Их Засаг олон улсын их сургууль блокчейн технологи нэвтрүүлсэн анхны их сургууль боллоо.

Их Засаг – Блокчейн төслийн нээлтийн үйл ажиллагаа Их засаг олон улсын их сургуулийн төв байранд боллоо.  Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооы дарга Н.Учрал, Их Засаг ОУИС-ийн удирдлагууд,  ICT группийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн, Их Засаг – Блокчейн төслийн удирдагч н.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо. Тус төслийг ICT групптэй хамтран хэрэгжүүлэх бөгөөд ICТ групп нь блокчейн технологийг ашиглан үнэт цаас гаргах төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн Газартай хамтран ажиллаж байгаа билээ.  

undefined

Блокчейн технологийг нэвтрүүлснээр тус сургуулийн диплом ямар нэгэн байдлаар хуурамчаар үйлдэгдэхээс хамгаалагдахаас гадна тус сургуулийн бүртгэл, хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаа нь блокчейн технологийг ашиглан боловсронгуй болж байгаа юм байна.

Дэлхийд Блокчейн технологийг их сургуульд нэвтрүүлсэн 3 дахь их сургууль нь Их Засаг олон улсын их сургууль болж байгаа юм. Технологийн өндөр дэвшил, ухаалаг систем нь оюутан сурагчдыг суралцах, мэдээлэл авахад илүү хялбар дэвшилтэт технологи болж байгаа бөгөөд тус сургуулийг төгсөж байгаа боловсон хүчний диплом өндөр түвшинд хамгаалагдаж байна.