Д.Оюунхорол: Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх чиглэлээр 2019 оын төсөвт тусгайлсан төсөв суулгана
Өнөөдөр /2018.06.29/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүний "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаархи асуулгын хариуг сонслоо.
Энэ үеэр Д.Оюунхорол гишүүн
Хууль зүйн яам БЗД-ийн хороодод ажиллах цагдаагийн хэлтэст орон тоо нэмж өгөөч гэж хүссэн. Сая сайдын хэлж байгаагаар 2750 орон тоо хэрэгтэй, Сангийн яаманд саналаа өгчихсөн юм байна. Тиймээс 2019оны төсөв дээр Улаанбаатар хотын хороодод цагдаагийн албан хаагчдын орон тоог нэмэхэд онцгой анхаарч өгөөч ээ. Тэнд гэмт хэргийн тоо өссөн, хүүхэд хүчирхийлэл гарах эрсдэлтэй байгаа. Мөн Нямдорж сайдад гэр хорооллын гудамжнуудыг камержуулах санал тавьсан. Үүнийг төсөл хөтөлбөрөөр шийдэж байгаа.
Мөн хүүхдэд зориулсан чөлөөт цагийг өнгөрүүлэх талбайд онцгойлон анхаарах хэрэгтэй байна. 2019 оны төсөвт УИХ-ын эмэгтэй гишүүд онцгойлон тусад нь төсөв суулгах болно.