УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2018.06.22
Х.Нямбаатар: Ямааны тоо толгой өссөн нь бэлчээрийн нөхцөл байдалд нөлөөлж байна
Улсын их хурлын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас тавьсан асуулгыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж саналаа хэлж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Сүүлийн үед байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаад цөлжилт бий болоод гантай жилүүд олон үргэлжлээд хөдөө орон нутгаар явахаар малчидтай уулзахаар их л хүнд зүйл ярьж байна. Малчид ч өөрсдөө малын тоо толгойг цөөлөх чанарыг баримтлах тухай ярьж байна.
Мөн энэ ямааны тоо хэрээс хэтэрлээ, ямаа бол өвсыг үндсээр нь иддэг амьтан бэлчээр талхлалт бий болгоод байна. Энэ талаар яам ямар бодлого барьж ажиллаж байна вэ? Сүүлийн жилүүдэд малчид ашиг шим бодон ямааг нэлээн өсгөсөн. Салбар яам