Б.Баттөмөр: Өмч хувьчлах нь зөв ч арга нь буруу байна
Өнөөдөр /2018.06.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ хувьчлалуудын асуудлыг зөв ч арга нь буруу байна хэмээн шүүмжилсэн юм.
Өмч хувьчлал бол монголын ард түмэнд том сургамж үлдээсэн. 2000 гаруй объект хувьчилсан. Нэг бүрчлэн үзэхээр маш муу үр дүнтэй. Татварын бүрдүүлэлтийг харахаар хэдэн банк, уул уурхайн компаниуд, сүүлд бий болсон компаниуд голлож татварыг нь бүрдүүлсэн. Хувьчлаад үр дүнд хүрсэн зүйл байхгүй.
Өмч хувьчлахыг дэмжиж байна. Гэхдээ энэ аргаар биш.
МИАТ-ын 49 хувийг гаргаж ирээд хөрөнгийн биржээр нэг өдөр цацчихна гэвэл том алдаа болно. Монгол шуудан компаний хувьчлал бодлоготой явсан учраас амжилттай болсон гэж үздэг. Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчлахын эсрэг саналтай байна. Ингэж нэг амьсгаагаар ингэж болохгүй. Төрийн зохицуулалт гэж байхгүй болохоор бид дампуурсан.
Төрийн банкыг 100 хувь хувьчлахын эсрэг саналт байна.
Монгол төр ганц банкаар дамжуулаад ипотекын зээл, ядарсан хүмүүсээ дэмжиж бага хүүтэй, урт хугацаатай зээл өгдөг. Ингээд харахаар хувьчлах гэж байгаа нь зөв боловч хийх гэж байгаа арга нь буруу байна.
Зөвхөн 5-р сард гэхэд хадгаламжийн хэмжээ 240 тэрбумаар өссөн. Бизнес хийх орчин байхгүй учраас байгаа мөнгөө банкинд хийж байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд өмч хувьчлал ашигтай ч гэсэн зөв хийх ёстой.
Нийгмийн салбарт хөдөлгөөн оруулах уу? Асар их хэмжээний төрийн өмч энэ салбарт байна. Мөн хувьчлах тактикаа яаж хийх гэж байна? Нэг өдрийн дотор зарах юм уу?