Н.Учрал: Ийм олон гишүүнтэйгээр түр хорооны ажил явахгүй
Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын санаачилсан "Цахим бодлогын түр хороо" байгуулагдсанаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангах, цахиморчин дахь улсын иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд нийлүүлэх шинэ ажил, үйлчилгээ, баялаг бүтээх боломжийг нэмэгдүүлэх, тодорхой, хэмжигдэж, хэрэгжиж бодит үр дүнд хүрэхүйц санал боловсруулах боломжтой болж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Цахим бодлогын түр хороо УИХ-ын тухай хуулинд зааснаар орж ирж байгаа хуулинд дүгнэлт гаргана. Энэ хуулийн хэрэгжилт, үр дүн гэх мэт. Өнгөрсөн хугацаанд хуулинд технологийн нэр томъёог хэрэглэхгүй ирсэн. 26 гишүүнтэй. Гэхдээ хурал явах уу? Ирц бүрдэхгүй хэцүү. Энэ олон дарга нар хуралдаа ирэхгүй. Байнгын хорооны гишүүдээсээ олон гишүүнтэй. Цахим бодлогы түр хороо танин мэдэхүйн мэдээлэл өгөхгүй. Ядаж анхан шатны мэдлэгтэй болоод орж ир. Чуулган дээрээ дэмжээд явах хэрэгтэй. Ажлаа мэдэж байгаа, ажил хийх хүмүүсийг энэ түр хороонд оруулах хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан