УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
2018.04.26
Ц.Цогзолмаа: Иргэдэд цахим орчинд ажиллах боловсрол яаж олгох вэ?
Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын 7 гишүүн санаачлан боловсруулж 2018 оны 4 сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
Энэ асуудлыг дэмжиж байгаа. Хэд хэдэн асуулт байна.МУ-ын хэмжээнд 330 сумаас шилэн кабелд холбогдоогүй хэдэн сум байна.Сургалтын хөтөлбөрийн төвшинд ашиглах бодлого төлөвлөгөө байна уу?Мэдээлэл технологийн хичээл чанарын шаардлага хангахгүй байгаа. Багш нарыг чадваржуулах тал дээр хамтарч ажиллах хэрэг байна. Хүүхдийн эрхийн асуудал цахим орчинд яригдаж байна. Зөв мэдлэг мэдээллийг нас насаар нь яаж өгч боловсрол олгох вэ?
УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа:
Бүх салбартай холбоотой. Удахгүй Боловсролын багц ороод ирэхээр санал дүгнэлт гаргах шаардлагатай. Энэ хуулин дээр цахим бодлогын түр хороогоор саналаа оруулаад тодорхой заалт ороод ирэх жишээтэй. Тэгж байж хууль бүр дижитал руу шилжээд Засгийн газартайгаа уялдаатай ажиллаад явна. Цахим аюулгүй байдлын бодлогын талаар аль ч хороон дээр ажиллах боломж байхгүй байгаа. Дэлхий нийт хурдтай явж байна. Бид аливаа асуудлыг түрүүлж харах шаардлагатай байгаа.