2018.04.26
Н.Учрал:Бүх салбарт хэмнэлт хийх, хөгжлийн хурдасгуур хийж ажиллана
Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын 7 гишүүн санаачлан боловсруулж 2018 оны 4 сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Уялдаа холбоогүй асуудал их байна. Цахим гэхээр явцуу, дижиталл шилжилт гэж ойлгож болно. Бүх салбарт хэмнэлт хийх, хөгжлийн хурдасгуур хийх салбар.
Бүх салбарт хөгжлийг хурдасгах ажил юм.
Түр хорооны ажил цахим аюулгүй байдлыг биш, хөгжлийн хурдасгуурын асуудал дээр анхаарч ажиллаж байна. Энэ бодлогын асуудал нэг байнгын хороонд харьяалагдах боломжгүй юм. Жилийн хугацаанд хөгжлийн хурдасгуур талаас нь харж, салбарын уялдаан дээр анхаарна.