2018.05.10

“Өндөр гэгээн” түүхэн дуулалт жүжиг “Гэгээн Муза-14” наадамд өрсөлдөж байна

“Өндөр гэгээн” түүхэн дуулалт жүжгийг Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид бүрэн хэмжээний тайзны бүтээл болгон мөнхрүүлсэн. Тус түүхэн дуулалт жүжиг Драмын шилдэг бүтээл, Шилдэг уран бүтээл шалгаруулах Олон улсын наадамд цомын төлөө өрсөлдөж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Содбилэг байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Өндөр гэгээнийг Барууныхан бол Дорно дахины Леонардо Да Винчи гэсэн нэр өгсөн байдаг.  Гэхдээ түүнээс илүү гүн ухаан, мэдлэг оюун шингэсэн бүтээлүүд нь өнөөдрийг хүртэл бидний бахархал болж явдаг. Өндөр гэгээний амьдралын тухай ийм жүжиг үзээд сэтгэл их хөдөлж байна.