2018.05.07
Олон улсын эрдэмтэд боловсролын чанарын асуудлаар хуралдлаа
МУБИС-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ жил “Боловсролын чанар, үр дүн” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Тус хуралд Монголоос гадна АНУ, Герман, Итали, ОХУ, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Конго зэрэг есөн орны 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцжээ.