2018.05.07

Шадар сайд Ө. Энхтүвшин эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын талаар санал солилцов

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны  Дэд тэргүүлэгч хатагтай Ай Лихуа Шадар сайд Ө.Энхтүвшинд бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав. 

Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын эхэнд 2014 онд тогтооосон Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг гээд бүхий л салбарт хурдацтай өргөжиж, үндсэн гүүр нь ӨМӨЗО болж байгааг онцлон тэмдэглэлээ.

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Дэд тэргүүлэгч Айлихуа “Хөрш орнуудтай найрсаг, харилцан үр өгөөжтэй хамтран ажиллах БНХАУ-ын дарга Ши Жинпиний гадаад бодлогын дагуу Монгол, Хятадын худалдааны хэмжээ 2017 оны байдлаар 6.7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэж, хоёр тал хамтдаа хөгжих, хамтдаа хожих зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол Улсын төмөр зам, авто зам, агаарын тээвэр, хилийн боомт, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг улам хөгжүүлэх, түүнчлэн Монгол, Хятадын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана” гэв.