Хоёр Солонгосын ДАЙН хэрхэн өрнөсөн вэ?
2018.04.27

Хоёр Солонгосын ДАЙН хэрхэн өрнөсөн вэ?

1950-1953 ОНЫ СОЛОНГОСЫН ДАЙН ХЭРХЭН ӨРНӨВ?

Энэ дайны эхлэл нь бүүр 1945 оны зун тавигдсан. Япон улс Дэлхийн 2-р дайнд бууж өгөн, Солонгос чөлөөлөгдсөний дараа ЗХУ болон АНУ - ын цэргүүд тус улсад байрлаж, хоёр улсын хооронд гэрээ байгуулагдсан.

Уг гэрээгээр тус бүс нутгийг 38-р өргөргөөс зааглан өмнөх нутагт АНУ-ын арми, хойд нутагт  ЗХУ-ын арми нөлөөлөө тогтоосон юм.


Ингээд 1948 онд БНАСАУ, БНСУ гэсэн хоёр улс байгуулагдсанаар Зөвлөлт, Америкийн цэргүүд Солонгосын хойгийг орхин гарсан билээ.

1948 онд АНУ, Өмнөд Солонгос хоёр өмнөд солонгосын армийг эмхлэн байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан ба улмаар 1950 онд батлан хамгаалах гэрээ байгуулжээ. Харин энэ үед хойд хэсэгт ЗХУ -ын тусламжтайгаар Умардад Солонгосын Ардын арми байгуулагдаж байлаа. 

Хоёр томоохон арми байгуулагдсанаас хойш хэдэн зуун удаа том, жижиг хэмжээний мөргөлдөөн 38-р өргөрөгийн дагуух бүсэд гарсаар байлаа. Ингээд 1949 онд Умардын удирдагч Ким Ир Сен ЗХУ-д хандан, Өмнөд Солонгос руу довтлох ажиллагаанд туслахыг хүссэн боловч, Кремлийн эрх баригчид Умардын армийг давшилт явуулахад бэлэн бус байна гэж үзээд уг саналыг дэмжээгүй байна. Түүнээс гадна, ЗХУ ч  АНУ- ай илт сөргөлдөхийг хүссэнгүй.


Гэвч, 1950 оны зургадугаар сарын 25-ны өдрийн үүрийн 4 цагт Умардын цэрэг Өмнөдийн нутаг дэвсгэрт нэвтрэн орж, давшиж эхлэв.

Гэхдээ Пхеньяний зүгээс үүнийг Өмнөдийн цэрэг БНАСАУ -ын нутаг дэвсгэрт 2-3 км гүн цөмрөн орсны хариуд хийсэн үйлдэл хэмээн тайлбарлалаа.

Харин АНУ -ын хувьд ийнхүү дайн эхэлсэн нь огт санаанд оромгүй гэнэтийн явдал байлаа.

Учир нь Төрийн нарийн бичгийн дарга Дин Ачесон үүнээс хэдхэн хоногийн өмнө дайн дэгдэх магадлал маш бага хэмээн Конгресст илгээсэн илтгэлдээ дурдсан байсан юм. 

25-ны өдөр үйл АНУ-ын засгийн газар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Солонгосын асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсан бөгөөд тус Зөвлөл 27- ны одөр Өмнөд Солонгост цэргийн яаралтай тусламж үзүүлэх тухай тогтоол гаргажээ. Тогтоолыг баталсан хуралдаанд ЗХУ -ын төлөөлөгч оролцоогүй юм.

Тэр өдөр Америкийн Ерөнхийлөгч Гарри Трумэн Алс Дорнодод байрлаж буй өорийн орны агаарын болон тэнгисийн цэргийн хүчинд БНАСАУ -ын эсрэг байлдааны ажиллагаанд оролцох тушаал өгчээ. Долдугаар сарын 7-ны өдөр НҮБ -ын Аюулгүйн Зөвлөл бүх гишүүн орнуудад хандан НҮБ - ын Олон үндэстний хүчний бүрэлдхүүнд цэргээ оруулахыг уриалсан уриалга гаргав.

Түүнийг 53 орон дэмжсэн бөгөөд тэднээс 16 улс өөрийн цэргийг илгээсэн бол таван улс цэргийн эмнэлгийн багийг оруулжээ.


Дайны эхний шатанд Умардынхан Сөүл, Сувон, Тэжон, Нактоган болон Пусаны районд маш амжилттай байлдааны ажиллагаа явуулж, Өмнөдийн нутгийн ихэнхийг эзлэн авчээ. Америк Өмнөд Солонгосын холбоотны цэрэг ухарсаар далайд шахагдлаа.

Энэ эгзэгтэй мөчид, Пусаны түшиц газарт төвлөрөн байрласан Америкийн 8 дугаар арми Өмнөдийн цэрэгтэй хамтран сөрөг давшилтад шилжсэн ба үүнтэй нэгэн зэрэг Америкийн 10-р корпус Умардын цэргийн ар талд буюу Инчонд десант буулгав.

Холбоотнууд агаар болон тэнгист давамгайлж, мөн хуурай замын цэргийн тоогоор илүү байгаагаа ашиглан маш хурдан давшиж, алдсан байрлалаа эргүүлэн авсан байна.


Умардын арми томоохон ялагдал хүлээн ухарсаар...

Есдүгээр сарын 28-нд НҮБ-ын цэрэг Сөүлийг эзлэн авч, улмаар цааш давшсаар аравдугаар сарын 8-нд 38-р өргөрөгийн зааглах шугамыг давлаа.

Ийнхүү америк-өмнөод солонгосын цэрэг аравдугаар сарын 11-нд өргөн хэмжээний давшилт явуулан, мөн сарын 23-нд Пхеньян хотыг эзлэн авав. Үүний улмаас Умардын цэрэг фронтын зарим хэсэг дээр Солонгос- Хятадын хил хүртэл ухарлаа.


Холбоотны цэрэг хойгийг бүхэлд нь эзлэн авах аюул нэгэнт тулгарсан тул ЗХУ, Хятад хоёр Умардад туслахаар шийдлээ.

Байдал маш хүндэрснийг мэдэрсэн Зөвлөлтийн засгийн газар Солонгос, Хятадтай хиллэх хилийн бүсэд 5 танкийн дивиз, ПортАртур дахь Номхон далайн флотын анги нэгтгэлүүдийг татан байрлуулав. Маршал Р.Малиновскийн командалсан энэ цэргийн бүлэглэл нь Умардынхны хувьд нэг ёсны ар талын бааз нь болж байлаа.

1950 оны аравдугаар сарын сүүлчээр маршал Пэн Дэхуйгийн командалсан Хятадын цэрэг Солонгосын нутагт орж ирлээ. Тэдгээр цэргүүдийг "хятадын ардын сайн дурынхан" гэж нэрлэсэн бөгөөд учир нь олон улсын зөрчилдөон гарахаас болгоомжилсных гэнэ.

Америкийн тусгай албад Хятадуудыг мөргоөлдөөнд татагдан орно гэж огт тооцоолоогүй байсан учраас НҮБ-ын эвслийн цэргийнхэн ихээхэн хохирол амссан байна.

Хятад - Умардын холбоотны цэрэг хэд хэдэн байлдааны ажиллагааг амжилттай явуулсны дүнд НҮБ-ын эвслийн хүчнийг 38-р өргөрөг хүртэл, 1951 оны нэгдүгээр сарын эх гэхэд 37-р өргөрөг хүртэл ухраажээ.


Хоёр улсын хил дээр байдаг хөшөө

Харин арваннэгдүгээр сард Зөвлөлтийн агаарын цэргийн хүчний 64 - р корпусын МиГ-15 сөнөөгч онгоцууд тулалдаанд орсон байна. Тэдгээрийн бөөрөн дээр БНАСАУ гэсэн таних тэмдэг тавьсан байлаа.

Байдал маш хүндэрснийг ойлгосон НҮБ-ын эвслийн цэргийн командлагч Дуглас Макартур "эрс шийдвэртэй арга хэмжээ авах" буюу нэг үгээр цөмийн зэвсэг хэрэглэх шаардлагатай болсон тухай мэдээллийг Вашингтон руу илгээв.

1950 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Ерөнхийлөгч Трумэн "шаардлага гарвап АНУ цөмийн дайныг эхлүүлнэ" гэсэн шуугиан тарьсан мэдэгдэл хийлээ.

Хожим тодорхой шалтгаанаар энэ төлөвлөгөөнөөсөө татгалзжээ.


Ингээд, 1951 оны нэгдүгээр cap гэхэд Хятадын болон Умардын цэргүүд Сөүл хотыг дахин эзлэн авав.

Үүний дараа талууд бие биенийгээ эзэлсэн байрлалаас нь ухраах гэж хэдэн сарын турш тулалдсан боловч ямар ч амжилтад хүрсэнгүй. 1951 оны долдугаар сард фронт дээр байдал намжиж, анх дайн эхэлсэн тэр газар буюу 38-р өргөрөг орчмын бүсэд зөвхөн байрлал эзлэх тулаанууд явагдаж байлаа. Ингээд хоёр тал долдугаар сараас эхлэн гал зогсоох хэлэлцээр хийж эхлэв. Гэсэн хэдий ч тулалдаан үргэлжилсээр... Нэг татаас Америкийн тэнгисийн цэргийн нисэх хүчин болон агаарын хүчин, нөгөө талаас Зөвлөлтийн 64-р корпусын сөнөөгч онгоцууд оролцсон томоохон хэмжээний агаарын тулалдаанууд болж байлаа.


1953 оны хавар Сталиныг нас барсны дараа зөвлөлтийн удирдлага дайныг зогсоох шийдвэр гаргасан учир Хятад, Умард Солонгос хоёр цаашид түүнийг үргэлжлүүлж чадахгүй нь ойлгомжтой болсон юм.

Ингээд 1953 оны долдугаар сарын 27-ны өдөр Панмынжон гэдэг сууринд гал зогсоох гэрээ байгуулагджээ.

Дайны явцад АНУ-ын талаас 54 246 хүн амь үрэгдэж, 103 284 хүн шархадсан байна. Хятадын армийн албан хаагчдаас нэг сая орчим хүн алагдаж, шархадсан байна. Хамгийн аймшигтай хохирлыг Солонгосын ард түмэн амссан бөгөоөд 2.5 сая солонгосчууд амь үрэгдсэнээс 84 хувь нь энгийн ард иргэд байжээ.