2018.04.25
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа
Уулзалтад 2 талын сайдаас гадна Монгол Улсын БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа болон холбогдох мэргэжилтнүүд байлаа.
Харин ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Инамов Нуритдин Рахманжанович, ОХУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Мещанинов Максим Бориславович, ОХУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны атташе Безруков Станислав Сергеевич нар оролцсон юм.