2018.04.25

2019 оны 5 дугаар сарын 15-наас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй

2019 оны 5 дугаар сарын 15-наас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс хэрэглэхийг Засгийн газраас хориглосон. Энэ шийдвэрийн хэрэгжилтийг хангахын тулд түүхий нүүрсийг боловсруулсан түлшээр орлуулах юм байна.

Байгайль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: 600 мянган тонн боловсруулсан түлшний ААН-үүдээр үйлдвэрлүүлнэ.  ААН-үүд 2018 оны өвөлд 198 мянган тонн үйлдвэрлэх боломжтой, санхүүгийн механизм дээрээ МУ-ын Засгийн газар хамтарч ажиллах боломжтой гэсэн саналыг тавьсан байгаа. Эрчим хүчний яам 200 мянган тонныг үйлдвэрлэх үйлдвэрийг бий болгож ашиглалтад оруулах ёстой гэсэн орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоол гарсан.

Боловсруулсан түлшний үнэ нүүрсний үнэтэй өрсөлдөх хэмжээнд байна.