Хэнтий аймгийг Монгол улсын түүхэн аялал жуулчлалын тулгуур бүс нутаг болгон хөгжүүлэхээр болоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан Хэнтий аймгийн аялал жуулчлалын хөгжил зөвлөгөөнийг Чингис хотноо зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлал гэдэг бол энгийн хооллох соёлоос, тохь тухтай буудлаас, жуулчдыг хүлээж авах иргэдийн ухамсар, хүндэтгэлээс эхэлнэ. Энэ бүхнийг цогцоор уялдуулах тал дээр шат шатны байгууллагууд нь юу хийх вэ? гэдэг нэгдмэл бодлогыг 2020 хүртэл гаргах тал дээр ажиллаж байна.
Зөвлөгөөний үеэр аялал жуулчлалын талаар мэдээллийг интернетэд байршуулах, 2018 онд сум бүр өөрийн брэндээ тодорхойлох, аймгаараа нэгдсэн танилцуулгатай болох гэх мэт олон талт асуудлаар санал солилцлоо. Мөн Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүний тойргийн мөнгөө аялал жуулчлалын салбарын хөгжилд зарцуулахаа мэдэгдэж, бусад гишүүд болон сум орон нутгийн удирдлагуудад уриалсан юм.