2018.04.17

Төрийн байгууллагууд хуулиас давсан компаниудад хариуцлага тооцож чадахгүй байна

Туул гол мөнгөтэй цөөн хэдэн хүмүүсийн эрхшээлд орж, салбарын яам нь ч арга хэмжээ авч чадахгүй байна.  Голын хамгаалалтын бүс зөрчиж, эрэг дээр барьсан том барилгуудын эзэд нь төрийн байгууллагуудын хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Энэ асуудлыг авилгатай холбоотой гэж миний хувьд үзэж байна.  Өнөөдөр энэ газруудын нилээн хэд нь зарагдана, арилжина гээд нэг га нь 1 тэрбум төгрөгөөс доошгүй үнэ хэлж байна.  Байгаль орчны яам ажиллаа төдийлөн хийхгүй байна.