2018.04.20

Нэг “Сербис центр” баригдсанаар 200 орчим яндан байхгүй болно

Дахин төлөвлөлтийн нэг хэлбэр болох “Сербис центр”-ийг хамгийн эхний ээлжинд Чингэлтэй дүүрэгт байгуулагдах юм байна.

Нийслэлийн засаг даргын гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү: Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80%-ийг гэр хорооллын 216 мянган өрх, 3 мянган халаалтын зуух, 10%-ийг тээврийн хэрэгсэл, 6%-ийг дулааны цахилгааны станц, бусад эх үүсвэрүүд 4%-ийг нь үүсгэж байгаа юм.

Уулзалтын үеэр иргэд санал, хүсэлтээ Нийслэл, дүүргийн дарга нарт уламжлав.