2018.04.13
Ш.Батхүүгийн амь нас хамгаалалтад байж чадах уу
Ээдрээт хэргийн гэрч болох “Жаст”-ын гэх тодотголтой Ш.Батхүүгийн амь нас, эрүүл мэндийг хэн хамгаалах вэ? гэсэн асуудал тулгараад байгаа юм. Цагдан хоригдож байгаа Ш.Батхүүгийн биеийн байдал өдөр ирэх тусам муудсаар байгаа гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ үзэл бодлоо илэрхийлэв.