2018.04.06

Иргэд УИХ-ын үйл ажиллагааг шүүмжилж эсэргүүцлийн цуглааныг зохион байгууллаа

Иргэд УИХ-ын үйл ажиллагааг шүүмжилж эсэргүүцлийн цуглааныг зохион байгууллаа. УИХ-д “МУУ” гэсэн үнэлгээг иргэд өгсөн байна. Энэ талаар УИХ-ын гишүүд санал бодлоо илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:  Цагаа барьдаг, хариуцлагатай байх ёстой гэдэг бол зүй ёсны асуудал юм. Үүнд санал нэг байна.

УИХ-ын гишүүн  С.Эрдэнэ:  Их хуралд алдаа байна. Үүнийг тараах хэмжээнд биш засаж сайжруулах хэрэгтэй.   Эсвэл дахин сонгууль явуулах замаар асуудлыг шийдвэрлэх нь зөв.