2018.04.06
Ардчилсан намын 28 жилийн ой тохиож байна
Өнөөдөр Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 28 жилийн ойг тус намын гишүүд тэмдэглэж, баярын хурлаа хийлээ. Сөрөг хүчнээр ажиллаж байгаа энэ цаг хугацаандаа Ардчилсан нам бодлогын нам болох зорилт тавин ажиллаж байгаагаа өнөөдрийн баярын хурлын үеэр мэдээлж байлаа.
1990 оны өвөл ард түмэн ардчиллын төлөө жагсаж эрх чөлөөгөө олж явсан явдал нь Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийд баталгаажуулсан явдал байлаа. Монгол оронд ялалт байгуулсан ардчилсан хувьсгал нь дэлхийн аль ч улс оронд болж байгаагүй тайван замаар явагдсан онцлогтой юм.