Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Б.Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр нарын Үндэсний бодолгын хорооны 116 гишүүн АН-аас хасагдсан талаарх мэдээлэл бий. Энэ сарын 5-ны өдөр АН хуралдаж, ҮБХ-ныхоо ротацыг явуулж, энэхүү шийдвэрээ гаргасан байна.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: Хэн нэгнийг намаас хөөсөн асуудал байхгүй. Онооны үнэлгээгээр тухайн дараалалд орж байгаа гишүүдийн хамгийн бага оноо авсан гишүүд ротацид орж байгаа. Гэхдээ хасагдах биш эргээд нэр дэвших эрхтэйгээр ротацид орж байна. Р.Амаржаргал, Тэмүүжин нарын хувьд тухайн дунд шатны намаас өгсөн оноо, Төв намын хэрэг эрхлэх газраас өгсөн оноо, Бодлогын зөвлөлөөс өгсөн онооны нийлбэр дүнгээр ротацид орсон. Тухайн тойрогтоо хамгийн бага оноо авсан байна гэсэн үг.