2018.04.02
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг орон нутагт ажиллалаа
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг гуравдугаар сарын 29-нөөс энэ сарын 1-нийг хүртэлх өдрүүдэд Дундговь, Дорноговь аймгуудад ажиллаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, батлагдсан хууль тогтоомжоо сурталчиллаа.
14 сум, 60 багтай Дорноговь аймгийн хувьд нийт 7300 орчим малчин 2,2 сая толгой малтайгаар хаваржиж байна. Дундговь аймгийн хувьд 15 сум, 66 багт 3.5 сая толгой малаа 10 гаруй мянган малчид өсгөн үржүүлж байна.
Хаваржилтийн нөхцөл байдал, аймаг орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг газар дээрээс нь шийдвэрлэх зорилготой салбарын сайдын албан томилолтын үеэр иргэд малчид хаваржилт хүндэрч малаа үргэлжлүүлэн тэжээж болзошгүй байгаа учраас хөнгөлөлттэй үнээр худалдаалж байгаа өвс тэжээлийнхээ хүрэлцээг илүү нэмэгдүүлэх, отор нүүдлийн хөлд талхлагдаад байгаа бүс нутагт дэмжлэг үзүүлэхийг хүсч байлаа.