"Авто экспо 2018" Олон улсын үзэсгэлэн нээгдлээ
Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Авто замчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Авто зам экспо 2018” буюу “ROAD ЕХРО MONGOLIA” олон улсын авто замын үзэсгэлэн бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. ТУс үзэсгэлэнг 2013 оноос тасралтгүй зохион байгуулж байгаа аж.
Үзэсгэлэн яармаг нь Монгол улсын авто замын салбарын гадаад харилцааг өргөжүүлэх, шинэ техник технологитой танилцах болон өөрийн орныг гадаадын улсад танилцуулахад чиглэгддэг ажээ. Олон улсын уг үзэсгэлэнг ХБНГУ, БНСУ хамтран зохион байгуулагчаар ажилласан байна.
Энэхүү олон улсын яармагт авто замын төсөл хэрэгжүүлэгч 26 байгууллага оролцож байгаа юм. Оролцогч байгууллагууд өөрсдийн хэрэглэдэг техник, технологио болон дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэд бүтээлүүдийг хүрэлцэн ирсэн хүмүүст танилцуулж байлаа.
Харин нээлтийн ёслолд Монголын Авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа, УИХ гишүүн, Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл нар оролцдоо. Мөн хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй БНСУ-ыг төлөөлөн барилгын технологийн хүрээлэнгийн ахлах суддаачдоктор Ким Ёон Жо урилгаар хүрэлцэн ирсэн юм. Харин ХБНГУ-аас Заксан Анхалт муж улсын Авто замын газрын дарга Үвэн Лан Хамер энэхүү олон улсын үзэсгэлэнд оролцсон юм.
Жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр байгаа тус үзэсгэлэнд оролцсон Зам.тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл “Алтан шар зам минь биднийгээ үргэлж ивээж байг” гэсээр нээлтийн ажиллагааг эхлүүлсэн билээ.
Энэ үеэр, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар хэлэхдээ “Зам, тээврийн салбарынхны хөгжил дэвшлийн гол нүд чих нь “Авто зам экспо” болж байна” гэж тодорхойлж байв.
Тэрбээр “Коай ехро 2018”-д олон жил хамтран ажиллаж байгаа ХБНГУ-ыг төлөөлөгчийг холбооныхоо дэд шагнал, мөнгөн тэмдэгтийг гардуулан өгсөн юм. Мөн түүнчлэн үзэсгэлэнд судалгаа шинжилгээний илтгэл тавин дэмжиж ажилладаг Ким Ёон Жуг ч бас тус шагналаар шагнав.
Үүний дараа ХБНГУ-ын Заксан Анхалт муж улсьга Авто замын газрын дарга Үвэн Лан Хамер манай улсад “Авто замын мэдээллийн сангийн журам”-ыг хүлээлгэн өгсөн юм. Мөн Ким Ёон Жу “Солонгос дахь барилгын стандартын дэвшил” илтгэл тавив.
МАЗХ-ны Ерөнхийлөгч Т.Бямбаа
Нээлтийн ёслолын үеэр, МАЗХ-ны Ерөнхийлөгч Т.Бямбаа “Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тасралтгүйгээр энэхүү олон улсын үзэсгэлэн яармагийн зохион байгуулж байгаад баяртай байна”хэмээлээ. Мөн хамтран ажиллаж байгаа гадаад болон дотоодын түнш байгууллагууддаа талархал илэрхийлэв.
Зургаа дах удаагаа зохиогдож буй энэхүү арга хэмжээнд ХБНГУ болон БНСУ-аас гадна Япон, БНХУ гээд арав гаруй улсаас төлөөлөгчид ирсэн ажээ.
Мөн энэ үеэр холбогдох албаны ажилчныг төрийн дээд медаль болох “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан юм.
Энэхүү шагналыг салбарын дэд сайд Б.Цогтгэрэл, ахмад замчин Д.Мишиг гуайд гардууллаа. Тэрбээр ‘Төрийнхөө дэд одонгоор энгэрээ мялааж байгаадаа баяртай байна. Нэг насаараа хүчин зүтгэсэн ажлаа, хөдөлмөрөө үнэлүүлж байгаадаа баяртай байна” хэмээв.
Нээлтийн арга хэмжээний дараа урилгаар ирсэн хүмүүс болон сонирхсон хүмүүс үзэсгэлэнд оролцож байгаа компаниудын ажилтай танилцсан юм. Ирсэн хүмүүсийн дийлэнх нь салбарын төдийгүй Монголын ирээдүй болсон оюутан залуус байж харагдлаа.
Гол төлөв барилгын гүйцэтгэгч байгууллагууд хүрэлцэн ирсний дотроос “Тепзаг” интернэтионал компанийг онцолмоор санагдав. Учир нь, тус компани нь хөрс шороотой холбоотой бүхий л төрлийн асуудлыг орчин үеийн технологи ашиглан шинэлэг байдлаар шийддэг байна. Бүтээн байгуулалт явуулахдаа гео тор болон геосэнтитег бүтээгдэхүүнийг ашиглан явуулдаг аж. Үүнийг ашигласнаар хөрс шороог тогтворжуулдаг тул барилга байгууламж барих, төмөр зам, авто зам барихад хэрэглэвэл илүү чанартай, эдэлгээ удаан болгож өгдөг байна. Мөн авто зам тавих зардлыг болон суурь үеийн зузааныг багасгаж байна гэсэн үг юм. Суулт өгөхөөс сэргийлж, даацын чадварын сайжруулдаг байна.