2018.02.21
Хөвсгөл аймгийн 2 суманд түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай, хүртмэжтэй үзүүлэхэд нэн шаардлагатай зүйл бол түргэн тусламжийн автомашин байдаг. Хөвсгөл аймгийн Арбулаг, Эрдэнэбулган сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн яамнаас 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 176 түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн бөгөөд зудын нэн эрсдэлтэй аймаг сумдыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлуудыг хийж байна.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Эрдэнэбулаг, Арбулаг сумдын түргэн тусламжийн үйлчилгээний машины хэрэглээний хугацаа хэтэрсэн, үйлчилгээ үзүүлэх боломжгүй байсан асуудлыг Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьсны дагуу хурдан шуурхай шийдвэрлэгдэж өгсөнд баяртай байна. Ингэснээр хөдөөгийн иргэд хүйтний улиралд өвчин зовлон тулгарсан тохиолдолд түргэн шуурхай үйлчлэх боломж нээгдэж байна.