Төрийн дээд цол, одон медалиар шагнав
Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр зарлигаар хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст олон жил идэвх санаачилгатай ажилласан зарим эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн одон медиалаар шагнасан байна.
Шагналыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганцэцэг нар гардуулж, баяр хүргэлээ.