2018.02.15
Ерөнхийлөгчийн хуулийн төслийг Засгийн газар дэмжсэнгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан байна. Үүнийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Ингээд Засгийн газар 2018 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 684 мянган хүүхдэд өгөхөөр 164.2 тэрбум төгрөг тусган баталсан. Цаашид нийт хүүхдийн 80 хувьд мөнгө өгөхийг зорьж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.