БОАЖЯ-ныхан ахмадуудаа хүлээж авлаа
2018.02.09

БОАЖЯ-ныхан ахмадуудаа хүлээж авлаа

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан БОАЖЯ-ны хамт олон ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Манай салбарт шүүмжлэлд өртдөг олон асуудал байна. Энэ бүхнийг засч, залруулахын төлөө ажиллах болно. Хууль зүйн яамтай хамтран байгаль орчны салбарын хуулиудын хийдэл, давхардлыг арилгаж, багц хуулийн төслийг өргөн барихад бэлэн боллоо.

Монгол Улсын Засгийн газар ахмадын зөвлөлийг байгуулах талаар санаачилгатай ажиллаж байгаа. Манай яамны хувьд өнгөрсөн жил 30 жилийнхээ ойг угтаж, салбарынхаа гарын авлага болсон “Монгол Улсын байгаль орчин” нэртэй 5 боть ном хэвлүүллээ. Энэхүү ботийг бүтээхэд ахмадууд маань гар бие оролцож, зөвлөгөө өгч ажилласанд талархаж байгаа.

Та бүхний туршлага, дадлага бидэнд ямагт нөмөр нөөлөг болж, чиглүүлдэг учир цаашид та бүхэнтэйгээ хамтарч ажиллана гэдгээ дуулгая” хэмээсэн юм.