2017.11.23

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-д хүсэлт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хүсэлт хүргүүлжээ.

Тодруулбал, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Пүрэвлхагва нь хувийн эрх ашигтаа үйлчилж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 6-р хуралдаанаар ашиг сонирхлын зөрчил бүхий тогтоол гаргаж, архи согтууруулах ундааг хавтгайруулан борлуулах онцгой бүрэн эрхийг нэр бүхий компаниудад олгосон байна.

Иймд уг асуудлыг хуулийн хүрээнд судлан үзэж, ашиг сонирхлын зөрчил бүхий тухайн хуралдааны тогтоолыг хүчингүй болгон, буруутай этгээдэд хариуцлага тооцож хариу мэдэгдэхийг хүсчээ.

Аливаа гэмт хэргийн үндсэн шалтгаан нь архидалт, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс шалтгаалдаг бөгөөд гэмт хэрэг, хэв журмын зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл дээрх нөхцөл байдлаас шууд хамааралтай байдаг. Үүний нэг тод жишээ бол Багануур дүүрэгт хэдэн жилийн өмнө “Азийн чоно” хэмээх чанарын шаардлага хангаагүй архинаас болж олон иргэдийн амь нас хохирон улс орон, эдийн засагт багагүй хохирол учирч байсан. Энэхүү нөхцөл байдлаас сургамж авч нийслэл болон хөдөө орон нутгуудын хувьд архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг тодорхой өдрүүдэд хориглосон тогтоол шийдвэрүүдийг гаргасан байдаг.

Хууль бус согтууруулах ундааны талаар Орхон аймгийн иргэд ч мөн фэйсбүүк хуудаснаа эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.