Сайдад нэр дэвшигч нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзэв
2017.10.13

Сайдад нэр дэвшигч нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзэв

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр сайдад нэр дэвшигч 15 гишүүний нэрийг зарласан. Шинэ Засгийн газрын танхимыг бүрдүүлэх саналыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж УИХ-д өргөн барих юм. Мөн АТГ-аар ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянуулахаар хандсан юм. 

Тэгвэл АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариуг илгээсэн байна. 
  • Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - УИХ-ын гишүүн Г.Занданшатар

Ерөнхий чиг үүргийн яамд:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
  • Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
  • Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг

Чиглэлийн яамд:

  • Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд
  • Барилга, хот байгуулалтын сайд - УИХ-ын гишүүн Х.Баделхан
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
  • Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг
  • Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
  • Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл