МАХН-ын санаачлан боловсруулсан Дээд хуулийн төслийг хэлэлцүүлэг энэ өдрүүдэд болж байна. Хэлэлцүүлэг 10 сарын 2-4 өдрүүдэд болох юм.
Өчигдөр Монголын улс төрийн зүтгэлтнүүд болон, нэрт судлаач эрдэмтдийн нэгдсэн хэлэлцүүлэг "1992 онд батлагдсан Үндсэн хууль болон сургамж" сэдвийн хүрээнд болж өрнөж байна.
УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар
"1992 оны үндсэн хууль нөлөөллөө үзүүлж чадахгүй байна. Монголд өнөөдөр хамгийн их тулгамдсан асуудал бол дарга нар гаарчихсан байна, шийдвэр гаргагч нар галзуурчихсан байна. Уул уурхайгаас орж ирж байгаа баялгийг дэд өөрсдөө идэж байна. Бидэнд тулгарч байгаа 2 том бэрхшээл байна. Нэгдүгээрт, Уул уурхайн баялаг ард түмэнд огт хүрэхгүй байна. Хоёрдугаарт, шийдвэр гаргах түвшиний хүмүүст хариуцлага тооцох Үндсэн хууль байхгүй байна. Үндсэн хууль гэдэг бол дарга нарт хариуцлага тооцдог хууль. Иргэдэд хариуцлага тооцдог Эрүүгийн хууль, Иргэний хууль, Захиргааны хууль, өмчийн хуулиуд нь бүгд ажиллаж байгаа."