"Хүн ба Хүнс" сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа
Хүн ба хүнс сэтгүүл нь МУ-ын Шинжлэх Ухааны Академиас хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, маркетинг, менежмент, эрдэм шинжилгээний бүтээл нийтлэх эрхийг олгосон хүнсний салбарын цорын ганц сэтгүүл билээ.
Сэтгүүлдээ хүнсний аж үйлдвэрийн салбарт хийгдсэн шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ судалгаа, туршилтын ололт амжилт, олон улсын хэмжээнд нэвтрүүлж буй шинэ техник технологи, шинэ, шинэчилсэн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд нэн шаардлагатай шинэлэг мэдээ, мэдээллийг нийтэлж байна.
Та бүхэн энэхүү сэтгүүлд өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрийнхээ үйл ажиллагааг олон нийтэд таниулахад зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийг байрлуулах бүрэн боломжтой юм.