
2017.09.15
Хуулийн төсөлд сууц өмчлөгч иргэн та өөрийн санал хүсэлтээ тусгуулах боломжтой
СӨХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг энэ өдрүүдэд өрнөж байгаа.
Сууц өмчлөгчдийн зүгээс СӨХ-д олон төрлийн санал хүсэлт, шүүмжлэлтэй ханддаг. Харин энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барихаар нь санал хүсэлтээ хэлж тусгуулах боломжтой гэж УИХ-ын гишүүн, СӨХ-ын ерөнхийлөгч Б.Саранчимэг хэллээ.
Энэ хууль батлагдаад 14 жил болж байна. энэ хугацаанд нийтийн эзэмшлийн орон сууцны тоо өссөн, үүнийг дагаад СӨХ-ын тоо өсөж байгаа. Уг холбоодын эрхзүйн байдал асуудал нилээд тулгамдсан асуудал болоод байгаа билээ.
Сууц өмчлөгч иргэдийн зүгээс СӨХ-тэй холбоотой олон төрлийн санал хүсэлт гардаг. Тэгвэл энэ өдрүүдэд иргэн та өөрийн тэрхүү шаардлагуудыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон хуулийн төслийг боловсруулж байгаа ажлын хэсэгт хүргүүлэх боломжтой юм.