AI-д суурилсан ухаалаг камерын системийг хүний оролцоогүйгээр удирдах эрх зүйн орчныг бүрдүүлэх багц хуулийн төслийг боловсруулав
Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдсэн.
Улмаар Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж, 10 сарыг үдсэн юм.
Ардчилсан намаас Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд томилогдон ажилласан Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнгийн хийж хэрэгжүүлж, эхлүүлсэн 5 ажлыг онцлон хүргэж байна.
20 МИНУТЫН ХОТЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Монгол Услан иргэд оршин суугаа газраасаа нийгмийн суурь үйлчилгээнд 20 хүртэлх
минутын дотор хүрэх боломжийг бүрдүүлэх, хүнд ээлтэй хот төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болголоо.
АВТОМАШИНЫ ТӨВЛӨРӨЛ, ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ УХААЛАГ ЗОХИЦУУЛАЛТЫН СИСТЕМ
Улаанбаатар хотын авто замын хэт төвлөрөл, түгжрэлийг бууруулах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камерын системийг хүний оролцоогүйгээр удирдах эрх зүйн орчныг бүрдүүлэх багц хуулийн төслийг боловсруулж өргөн барихаар боллоо.
ЯВГАН БОЛОН ДУГУЙН ЗАМЫН СҮЛЖЭЭ, ХОЁР ТҮВШНИЙ УУЛЗВАРУУД
Авто замаас хамааралгүй, бие даасан явган болон дугуйн замын сүлжээг Улаанбаатар хотод бий болгох,автомашингүй гудамжнуудын төлөвлөлтийг хэрэгжүүлэх, бодлогыг эхлүүлж, зураг төслийн ажлыг эхлүүллээ. Мөн нэг түвшний уулзваруудыг хоёр түвшинд шилжүүлэх замаар урсгал сайжруулах арга хэмжээг боловсруулж, зураг төслийн ажлыг эхлүүлэв.
ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГНИЙ ТӨСӨЛ (TPAM)
Нийтийн тээврийн төрөлжилтийг хангах, бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хөнгөн галт тэрэг (трам)-ний систем нэвтрүүлэх шийдлийг боловсруулж, олон улсын санхүүжилт босгох ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
НИЙСЛЭЛИЙН АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТҮВШИНД ШИЙДВЭРЛЭХ ПЛАТФОРМ
Монгол Улсын нийт хүн амын талаас илүү нь төвлөрсөн нийслЭЛ Улаанбаатар хотын хуримтлагдсан асуудлуудыг Засгийн газрын түвшинд шуурхай хэлэлцэх байнгын платформыг бий болгож, долоо хоног бүр хуралддаг боллоо. 2025 оныг нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, нийт 24 мега төслийг Засгийн газар болон Нийслэл хамтран боловсруулж, шат дараатайгаар хэрэгжүүлж эхэллээ.

Сэтгүүлч