17 жил гацсан "Гашуунсухайт-Ганцмод" хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхэн явдал боллоо
Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өнөөдөр /2025.02.14/ гарын үсэг зурж, баталгаажууллаа. Энэхүү түүхэн үйл явдалд УИХ-ын гишүүн П.Батчимэг МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллаад ирсэн юм.
Тэрбээр "Энэхүү хэлэлцээр баталгаажсанаар 17 жил гацаад байсан ажил хөдөлж эхэлж байна. Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, бэхжүүлэх 14 мега төслийн 3 дахь мега төсөл албан ёсоор урагшилж буйд талархалтай байна" гэлээ.

Холбоотой мэдээ
2025.03.18
2025.02.21
2025.02.10