2017.08.29

Мах махан бүтээгдэхүүн үйлвэрлэгчид тулгамдаж буй асуудлаа хэлэлцүүллээ

 Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ, Монголын Хүнсчдийн Холбоо байгууллагууд хамтран “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Уг хэлэлцүүлэг 3 өдөр үргэлжлэх бөгөөд мах, махан бүтээгдэхүүн болон өндөг үйлдвэрлэлийн салбарыхны хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Монголын Хүнсчдийн Холбооны Гүйцэтгэх захирал М.Говьсайхан нарын зэрэг бусад албаны  хүмүүс оролцсон юм.