
2017.08.28
Монгол залуус ХБНГУ-д авто замын мэргэжлээр суралцахаар явлаа
Монголын Авто замчдын холбоо, ХБНГУ-ын Заксон Анхелт муж улсын инженерийн танхим, Магдебург хотын үйлдвэрлэл дундын мэргэжлийн боловсрол сургалтын төвтэй 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний дагуу ХБНГУ-ын Магдебург хотын үйлдвэрлэл дундын мэргэжлийн боловсрол сургалтын төвд “Авто зам, гүний байгууламжийн мэргэшсэн ажилтан” бэлтгэх 3 жилийн хугацаатай 100%-ийн тэтгэлэгтэй сургалтанд 32 оюутан суралцуулахаар болсон.