2017.08.16
Залуу эмч нарыг Хүндэт жуух бичгээр шагнав
Ази, Номхон далайн бүсийн СКАУТ хүүхдийн 31 дүгээр Жембори 2017 оны 07 дугаар сарын 27-оос 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион болж өнгөрсөн. Уг арга хэмжээнд 400 гаруй орны 6000 орчим хүүхдүүд майханд байрлан оролцсон.
Дээрх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай үзүүлсэн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Ж.Эрдэнэбаатар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмч Л.Бямбацогт нарт Эрүүл мэндийн яамны “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ” шагналыг олгосныг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гардуулж, ажилд нь амжилт хүслээ.