ЭХЭМҮТ ургийн бага үеийн оношлогоог эх орондоо хийх боломжтой боллоо
2017.08.15

ЭХЭМҮТ ургийн бага үеийн оношлогоог эх орондоо хийх боломжтой боллоо

Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв" ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээнтэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлд шаардагдах орчин үеийн технологид нийцсэн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн нэгдсэн системийг өнгөрөгч долоо хоногт хүлээлгэн өгчээ.

Энэ жил Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрчимт эмчилгээний бүх тасаг, нярайн тасгийн бүх тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна. Ингэснээр өмнө нь эх орондоо эмчлэх, оношлох боломжгүй байсан зарим асуудлууд шийдэгджээ. Тухайлбал, ургийн бага үеийн оношлогоог эх орондоо хийх бүрэн боломжтой болжээ.

Ураг ямар нэг гажигтай эсэхийг тодорхойлдог анагаахын удам зүйн лаборатори бүрэн тоног төхөөрөмжтэй болж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байна. Ажиа гэгээн "Энэрэл нигүүлсэл оюун билгийн Төв" ТББ-ыг хүүхдийн цусны эмгэг, хавдар туссан хүүхдүүдэд туслах, өндөр
настан, нийгмийн эмзэг бүлэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор нээж байжээ.