Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал нар хөдөлмөрийн гэрээ байгуулав
Холбооны УЗ-ийн дарга, гишүүд 2017 оны 5 дугаар сарын 19-нээс эхлэн гүйцэтгэх захирлыг сонгох ажлыг явуулсаны дүнд М.ГОВЬСАЙХАН томилогдсон билээ.
Холбооны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон УЗ-ийн гишүүд нар оролцож хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлыг өнөөдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 21-нд ажлын албаны байранд зохион байгууллаа.
Энэ үеэр ерөнхийлөгч, УЗ-ын гишүүд гүйцэтгэх захиралд үүрэг чиглэл өгч М.Говьсайхан 26 жилийн түүхт ууган холбоог эрхэм зорилго, зорилт, стратеги төлөвлөгөөний дагуу хөгжүүлж, урт удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаагаар хангах Монгол Улсын хүнсний бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх, төр засагт мэргэжлийн туслалцаа үзүүлэх, гишүүн байгууллагын нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр гишүүд, дэмжигчдийнхээ хүчинд тулгуурлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай бүх талаар идэвхи чармайлттай хичээж ажиллахаа илэрхийллээ.