Ерөнхий сайд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог хуралдуулав
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2017.08.01

Ерөнхий сайд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог хуралдуулав

Ерөнхий сайдын захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болгон өөрчлөн байгуулсан юм. Ингэснээр тус хороо агаар, хөрс, усны бохирдлыг цогцоор нь хариуцах болов.

Улирал тутам болдог тус хорооны өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байна. Тэрээр энэ хороог даргалдаг.

Хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил, ногоон зээлийн сан байгуулах талаар хэлэлцсэн байна. Энэ сан ногоон төслүүд буюу байгаль орчинд ээлтэй техник, технологийг хөгжүүлэх, нутагшуулах зорилготой төслүүдийг санхүүжүүлнэ. Ингэхдээ сангийн санхүүжилтийг гадаад эх үүсвэрээс татах аж.

  • Гэр хорооллын өрхүүдийг цахилгаан халаагуураар хангах,
  • Цахилгаан авто машиныг зээлээр олгох,
  • Эрчим хүч хэмнэсэн төслүүдийг дэмжих,
  • Иргэд, ААН-үүдэд ногоон барилгын зээл олгох,
  • Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зэрэг ажлыг хэрэгжүүлснээр агаарын бохирдол буурна гэж үзжээ.   

Хуралд Эрчим хүч, БОАЖ, Уул уурхай хүнд үйлдвэр болон Зам тээврийн дэд сайд нар оролцож байна.