МАН-д “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөн байгуулагдлаа
2017.07.25

МАН-д “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөн байгуулагдлаа

Ийм нэртэй хөдөлгөөнийг МАН-ын гишүүд байгуулжээ. Хөдөлгөөн албан ёсоор ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэл өгөх юм байна.

“60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөний сураг баяр наадмын үеэр анх гарч байсан. Тэгвэл өдгөө биеллээ олон, албан ёсоор байгуулагдаж буй нь энэ ажээ.

Энэ хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар санаачилжээ. Т.Аюурсайхан гишүүн хөдөлгөөнийг тэргүүлэн ажиллахаар болж байгаа бололтой.

Уг хөдөлгөөнийг МАН-ын дийлэнх гишүүд дэмжиж байгаа бөгөөд орон нутаг дахь МАН-ын Үүрүүд хөдөлгөөнд нэгдэх, дэмжихээ илэрхийлцгээж эхэлсэн байна.

П.МАНДАХ