Х.Баттулга: Төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхэд тууштай зүтгэхийг уриалж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын Цэргийн ёслолын жагсаал төв талбайд боллоо.
Ёслолын парадад Монгол Улсын ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа болон ХХЕГ,ТЕГ, ОБЕГ-ын удирдлагууд ахмад дайчид нийслэлийн ард иргэд оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга "Улс орынхоо бүтэн байдал, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад ололт амжилтыг улбаалан авчирсан төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.
Цэргийн албан хаагчид албаа хааж байх үед цалин олгодог болох "Нэг цэрэг-нэг үндэстэн" хөтөлбөр хэрэгжүүлэх нь улс орны ирээдүйд чухал хувь нэмэртэй. Цэрэг техникийн хамтарсан ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах болно.
Та бид үүнийг хамтран хэрэгжүүлж чадна. Төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхэд тууштай зүтгэхийг уриалж байна. Монгол цэргийн сүлд хийморь бадран мандаж байг" гэв.