Өвс, тэжээл экспортлохыг хориглолоо
2017.07.18

Өвс, тэжээл экспортлохыг хориглолоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт нутгаар гандуу, зуншлага муу байгаа учир өвс, тэжээл экспортлохыг өнөөдрөөс эхлэн хориглолоо. Одоо бэлтгэсэн болон цаашид бэлтгэх өвс, тэжээлийн нөөцийг нэн шаардлагатай газруудад оновчтой хуваарилж, яаралтай хүргэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо.